Гэр бүлийг нийгэм гэдэг төгөлд ургадаг мод гэж төсөөлье тэр мод ус шороо хоёроос
өндийж навч мөчир , жимсээр
баяждаг билээ. Мод усаар тэжээгдэж
үндсээрээ төлждөг гэхдээ Гэр бүл хайраар дулаацаж хагацлаас болж шархалдаг.
Манай улсад олон эрчүүдээс эхнэрийнхээ тухай яриач гэвэл хээвнэг дагзаа
илчихээд’’ – Аан нэг авгай байдаг юма’’ л гэж хэлэх эрчүүд маш олон шүү?
Гэхдээ та эхнэрээ Авгай биш зуны бороонд норсон зулцэцэг
шиг байхад нь л авч суусан байж таараа. Хэрэв таны гэр бүлийн модны ус хатаж, ширгэж
эхэлсэн бол түүнийг хайраар дутаасных шүү дээ? . Асуудлын биш шийдлийн нэг хэсэг байя лдаа. Харах өнцгөө
өөрчлөе. Бурханы суудалд эвэгдсэн бадамлянхуа цэцэг ч шалбааг дунд ургаж
өндийдөг. Бидний гэр бүлийн төгөл хар бараанаар иргэж байсан ч таны хэрхэн
хайрлахаас өөрийн чинь ургуулж эхэлсэн мод цаашид үхэх,
цэцэглэхээ шийднэ.
Гэр бүлийн толь бол нийгмийн өнгө. Ажилаа тараад уцаар дүүрэн биш сарнай гартаа барьж хэдэн мөхөөлдөс аваад гэрийнхээ үүдэнд ирсэн залуу стресс
ачааллыг ардаа гээж хаалга татхад. Бантантай ч бай гуляштай ч бай энэ гэр бүл дүүрээд
ирж байгаа юм. Аз жаргал гэж юу вэ? Чи өөрөөсөө асуугаарай мөнгөний машин шиг амьдрал уу?
Эсвэл дэргэдүүр чинь гараа атгалцан зөрөөд өнгөрөхдөө
хэтэвчиндээ мөнгөгүй ч хайрандаа баярхаж яваа залуухан хосуудын гал халуун харц
уу ?
Амьдралд жижиг зүйлсээс төгс төгөлдрийг мэдрэх сайхан. Эхний
зүйл бол чи өөрөө үнэт зүйл гэдгээ бүү мартаарай.Чиний үнэ цэнийг
сайхан машин , байр царайлаг найз бүсгүй эрх мэдэл тодорхойлохгүй.
Бидний хайртай хүмүүс бидний Үнэ цэнийг тодорхойлогч байдаг шүү дээ. Яг
одооноос эхлээд гэр бүлийнхээ бүх гишүүдийг хайрла!
Тэд болоод чи энгийн биш онцгой нэгэн. Бид энэ дэлхий
ертөнцийн маш жижиг нэгж хэдий ч ямар их
нөлөөллөгч гэдгээ ухаардгүй үе олон . Хүний биеийн тэнцвэрийн 80% ийг ямар
эрхтэн хариуцдаг гэж бодож байна та итгэхгүйдээ ! Чигчий хуруу шүү дээ ! Тэгэхээр таны бүдэг үг, бүтэн үйлдэл бидний ертөнцөд ямар
их нөлөөтэйг сайн бодож талархал , хайр , хүндэтгэлээр ханаж цадатал нь Гэр
бүлийн модоо Хамгаалаарай !
No comments:
Post a Comment