Таны бодлоор эрүүл хоололт гэж юу вэ ?
Таны хүнсэндээ хэрэглэдэг зүйлс таны хоолотыг тодорхойлж байдаг. Харин таны хоололт эрүүл мэнд, амьдралын хэв маягт чухал нөлөөтэй билээ.. Ингээд манай блогын анхны хоололтын зөвлөгөө хүрч байна.
Өнөөдрийн хичээлээр бид махны тухай хичээлийг хүргэж байна.
Гэр бүлийн хоололт
- ГЭР БҮЛ ТӨВ (2)
- Гэр бүлийн спорт (1)
- Гэр бүлийн төвийн арга хэмжээ (1)
- Гэр бүлийн чөлөөт цаг (1)
- Дуу хөгжим (2)
- ЗУРГАН МЭДЭЭЛЭЛ (3)
- НИЙТЛЭЛ (1)
- Хоололтын зөвлөгөө (1)
Friday, October 28, 2016
Wednesday, October 19, 2016
Saturday, October 15, 2016
Гэр бүл төвийн лого санал хураалт !
Бид үйл ажиллагаагаа эхлүүлж байгаатай холбогдуулан өөрсдийн логотой болох гэж байна.
Та доорхоосөөрт таалагдаж байгааг "comment" хэсэгт үлдээгээрэй
1.
2.
3.
4.
5.
6.
Гэр бүлийн төвийн тухай
Эрхэм зорилго: Соёл урлагийн
чөлөөт цагийн арга хэмжээгээр дамжуулан гэр бүлд тулгарсан асуудлыг шийдэх.
Улсын хэмжээнд шилдэг, шинэлэг үйл ажиллагаа бүхий гэр бүлийг дэмжих төд болох
зорилготой
Үндэслэл: Өнөөгийн нийгэмд
гэр бүл салалт ихсэж байна. Үүний шалтгаан нь гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг бага,
хамт байх хугацаанд гэр бүлийн гишүүд хооронд
зөв боловсон харилцаа бий болдоггүй, хөндий хүйтэн, бие биенээ хүндэлдэггүй
уг байдал гэр бүл салалтанд хүргэж, хүүхдийн төлөвшил сөрөг байдлаар нөлөөлж
байгаа нь уг төлсийн үндэслэл юм
Зорилго: Уг төсөл нь соёл
урлагийн чөлөөт цагийн арга хэмжээгээр дамжуулан гэр бүлийн салалтыг багасгах,
залуусд гэр бүл төлөвлөлтийн мэдлэг олгох. Гэр бүл салалтын талаарх нийгэм дэхь
хандлагыг эерэг болгох зорилгтой
Зорилт: Соёл урлагийн
арга чөлөөт цагийн арга хэмжээгээр дамжуулан
ü Гэр бүлийн гишүүд
харилцааны асуудлаа шийдэхэд
дэмжлэг үзүүлэх
ü Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хэрхэн зөв боловсон өнгөрөөх
аргад суралцуулах
ü Хосуудад нэг сарын хугацаанд харилцаагаа сайжруулахад
туслах
ü Гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээлэл олгож, хэрхэн зөв
шийдвэр гаргахад сургах
ü Гадаад хүчин зүйлсээс гэр бүлийн харилцаагаа хэрхэн
хадгалах арга барилыг эзэмшүүлэх
ü Хүүхдийн төлөвшилыг хэрхэн зөв бий болгох талаар мэдээлэл
олгох
ü Монголын уламжлалт гэр бүлийн зохион байгуулалт соёлтой
танилцуулж, сургах зорилттой
Гэр бүлийн мод
Гэр бүлийг нийгэм гэдэг төгөлд ургадаг мод гэж төсөөлье тэр мод ус шороо хоёроос
өндийж навч мөчир , жимсээр
баяждаг билээ. Мод усаар тэжээгдэж
үндсээрээ төлждөг гэхдээ Гэр бүл хайраар дулаацаж хагацлаас болж шархалдаг.
Манай улсад олон эрчүүдээс эхнэрийнхээ тухай яриач гэвэл хээвнэг дагзаа
илчихээд’’ – Аан нэг авгай байдаг юма’’ л гэж хэлэх эрчүүд маш олон шүү?
Гэхдээ та эхнэрээ Авгай биш зуны бороонд норсон зулцэцэг
шиг байхад нь л авч суусан байж таараа. Хэрэв таны гэр бүлийн модны ус хатаж, ширгэж
эхэлсэн бол түүнийг хайраар дутаасных шүү дээ? . Асуудлын биш шийдлийн нэг хэсэг байя лдаа. Харах өнцгөө
өөрчлөе. Бурханы суудалд эвэгдсэн бадамлянхуа цэцэг ч шалбааг дунд ургаж
өндийдөг. Бидний гэр бүлийн төгөл хар бараанаар иргэж байсан ч таны хэрхэн
хайрлахаас өөрийн чинь ургуулж эхэлсэн мод цаашид үхэх,
цэцэглэхээ шийднэ.
Гэр бүлийн толь бол нийгмийн өнгө. Ажилаа тараад уцаар дүүрэн биш сарнай гартаа барьж хэдэн мөхөөлдөс аваад гэрийнхээ үүдэнд ирсэн залуу стресс
ачааллыг ардаа гээж хаалга татхад. Бантантай ч бай гуляштай ч бай энэ гэр бүл дүүрээд
ирж байгаа юм. Аз жаргал гэж юу вэ? Чи өөрөөсөө асуугаарай мөнгөний машин шиг амьдрал уу?
Эсвэл дэргэдүүр чинь гараа атгалцан зөрөөд өнгөрөхдөө
хэтэвчиндээ мөнгөгүй ч хайрандаа баярхаж яваа залуухан хосуудын гал халуун харц
уу ?
Амьдралд жижиг зүйлсээс төгс төгөлдрийг мэдрэх сайхан. Эхний
зүйл бол чи өөрөө үнэт зүйл гэдгээ бүү мартаарай.Чиний үнэ цэнийг
сайхан машин , байр царайлаг найз бүсгүй эрх мэдэл тодорхойлохгүй.
Бидний хайртай хүмүүс бидний Үнэ цэнийг тодорхойлогч байдаг шүү дээ. Яг
одооноос эхлээд гэр бүлийнхээ бүх гишүүдийг хайрла!
Тэд болоод чи энгийн биш онцгой нэгэн. Бид энэ дэлхий
ертөнцийн маш жижиг нэгж хэдий ч ямар их
нөлөөллөгч гэдгээ ухаардгүй үе олон . Хүний биеийн тэнцвэрийн 80% ийг ямар
эрхтэн хариуцдаг гэж бодож байна та итгэхгүйдээ ! Чигчий хуруу шүү дээ ! Тэгэхээр таны бүдэг үг, бүтэн үйлдэл бидний ертөнцөд ямар
их нөлөөтэйг сайн бодож талархал , хайр , хүндэтгэлээр ханаж цадатал нь Гэр
бүлийн модоо Хамгаалаарай !
Subscribe to:
Posts (Atom)